“МӨНХТЭНГЭРИЙН НОЁД” ХХК-ИЙНХАН ЭЭЛЖИТ АЯЛАЛАА ХӨВСГӨЛӨӨР

“Мөнх тэнгэрийн ноёд” ХХК нь 2009 онд гадаад дотоод худалдаа, дохиолол, гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эхэлснээс хойш эдүгээ 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба одоогоор 100 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд биечилсэн хамгаалалт, 200 гаруй объектод дохиололын хяналтын үйлчилгээ үзүүлдэг билээ.
Мөн манай хамгаалалтын алба нь Эрдэнэт, Дархан хотуудад салбар нэгжтэй бөгөөд орон нутгийн төр болоод хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж хэдийн иргэдийн итгэл, талархлыг хүлээсээр ирсэн.
Бид зөвхөн харилцагчийн итгэл, талархлыг хүлээхээс гадна тус албанд ажилладаг 250 гаруй алба хаагчийн ар гэр, гэр бүлийн гишүүд болох 1000 гаруй хүмүүсийн итгэл, сэтгэл дээр өдий зэрэгтэй амжилттай оршин тогтносоор байна.
Тиймдээ ч компанийн зүгээс олон жил ажилласан алба хаагчиддаа уламжлалт баяр бүрээр хүлээн авч урамшуулахаас гадна жил бүр сайн ажилласан ажилтнуудаа БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО, Буриад Улсад аялуулдаг уламжлалтай билээ.
Дэлхий нийтэд cipf-es.org тархаад байгаа аюулт цар тахлын улмаас Монгол улс нь хил гаалиа хаасан ч компанийн зүгээс энэ жилийн намрын аялалаа Эрдэнэт, Дархан, Хөвсгөл маршрутаар 7 хоног амжилттай зохион байгууллаа.


Leave a Reply