Ажлын байр
Манай компани нь 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлээд эдүгээ 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэт Улаанбаатар хотуудад нийт 300 орчим алба хаагчтай болж өргөжин тэлээд байна. Манай компанид 5-10 жил ажилласан олон алба хаагч байдаг бөгөөд ажилчдаа шагнаж урамшуулах, сургах, дэмжих бодлогоороо бусад хамгаалалтын компаниудаас илүү билээ. Бид удаан хугацаанд ажилласан алба хаагчиддаа ахмадын баяр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, цэргийн баяр, улс хувьсгалын баяр наадмуудаар шагнаж урамшуулдаг бөгөөд шилдэг ажилчдаа Хөвсгөл нууранд аялуулах, гадаадад амраах, төрийн одон медалиар шагнах зэргээр урамшуулдаг тогтолцоог бүрдүүлсэн.
Бид дараах шаардлагыг хангасан иргэнийг ажилд авна.
- 3-5 жил тогтвортой ажиллах
- Батлан даах гэр бүл, найз нөхөд, хамаатан садантай
- Ял шийтгэл эдлэж байгаагүй
- Архины хамааралгүй, хулгай хийдэггүй
- Гэр бүл, өөрийнхөө төлөө хариуцлагатайгаар зүтгэж чадах
- Ёс зүйтэй, соёлтой
Дараах ажлын байранд таныг урьж байна.
- Салбар албаны дарга
- Албаны бэлтгэлийн багш
- Хүний нөөцийн туслах
- Дохиоллын инженер
- Шуурхай бүлгийн жолооч ажилтан
- Оператор
- Хамгаалагч