Хаа газар оноогдсон ажлаа сэтгэлээсээ хийдэг хүмүүс байдаг тийм үү. Тэдний нэг бол манай гаалийн агуулахын хамгаалалтын албаны дарга н. Лхагважаргал. Дарга байна уу цэрэг байна уу хариуцсан ажилдаа эзэн байна аа гэдэг хэн хүнд олдоод байдагггүй чанар бөгөөд ийм л хүмүүсийн хөдөлмөр, хөлс нуруун дээр байгууллагын ажил явагдаж байдгыг надаар хэлүүлт юун. Харуул хамгаалалтын ажилтны үндсэн үүрэг бол сонор сэрэмжтэй, ажигч гярхай байх бөгөөд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хэрэг болсон бол аюулыг хор уршиг багатайгаар таслан зогсооход чиглэдэг. Өнгөрсөн шөнө манай гаалийн агуулахын албаны дарга ажил үүрэг шалгах явцдаа краны гол зам хугарсан байсныг олж тогтоож кран унах том ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.



Leave a Reply