ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь 2009-оноос хойш 9 жил гаруй хугацаанд объектын биечилсэн хамгаалалт болон дохиолол хамгаалалтаар дагнан үйл ажиллагаагаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад амжилттай явуулж байна. Бид өнөөдрийн байдлаар шуурхай бүлгийн 5 машин, 200 орчим алба хаагчидтай, хүний нөөцөндөө 60 гаруй хүнийг хууль сахиулахын их сургуулийн холбогдох сургалтанд хамрагдуулан бэлтгэсэн байдалтайгаар Улсын онцгой объект болон гадны хөрөнгө оруулалттай олон улсын хэмжээний байгууллага, байгууламж зэргийг нэр хүндтэй, тогтвортой хугацаанд хамгаалж байна. Үүнд: Татварын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Улсын 2-р эмнэлэг, СУИС болон түүний салбар сургуулиуд, “Бридж” групп, Интердисежн ХХК, ХонгКонглүюу ХХК, Барилга корпараци болон түүний охин компаниуд, Эн эй би Групп, Монгол FAW Групп, Улаанбаатар паласи, Peace tower, Драгон center, Шөлөндөө ХХК, Хаан банк, Төрийн банк, гаалийн агуулахууд гэх мэтчилэн биечилсэн хамгаалалтын нийт 80 гаруй объект, дохиолол хамгаалалтын 100 гаруй объектыг дурьдаж болохоор байна. Мөн манай хамт олныг өнгөрсөн онд “Бизнес Эрхлэгчдийн Аюулгүй Байдлыг Хангах Холбоо”-оос “Нийслэлийн объектын хамгаалалтаар тэргүүлэгч байгууллага” хэмээн өргөмжилсөн бөгөөд манай хамт олон бусад ижил төрлийн байгууллагуудаас дараах зүйлсээр давууг танд онцолж байна.

Үүнд:

  • Удирдлага зохион байгуулалт, харилцаа хамтын ажиллагаа.
  • Шуурхай бүлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ, объектыг эргэх давтамж.
  • Хамгаалалтын ажилтаны хувцас, тусгай хэрэгслийн өнгө үзэмж.
  • Хамгаалалтын ажилтанаа хууль сахиулахын их сургуулийн сургалтанд нэг бүрчлэн хамруулсан байдал.
  • Үнэ төлбөрийн хувьд бусдаас харьцангуй хямд, үйлчилгээ сайн
  • Туршлага, нэр хүнд.
  • Өмнө нь танай байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг бид ажлаас  халахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой.
  • Албаны нохой, хамгаалах хэрэгсэл,
  • Манай байгууллага дээрх давуу талуудаас гадна зөвхөн танай байгууллагад зориулан дараах үйлчилгээнүүдийг нэмэлт нөхцөлөөр үнэ төлбөргүй үзүүлнэ. Үүнд:
  • Танай байгууллагын баяр ёслол, хүлээн авалт, үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр өөрийн шуурхай болон биечилсэн хамгаалалтын үйлчилгээгээр үнэ төлбөргүй гүйцэтгэнэ. Мөн Такси үйлчилгээ, дуудлагын жолооч болон айл нүүлгэлт, мэдээл.мн сайт зэрэг үйлчилгээг 20-50 хувийн хямд үнээр авах эрхтэй.

Автомашины мэдээлэл

Байгууллагын хэрэгцээнд нийт 5 бүрэн тоноглол бүхий авто машин хөдөлгөөнд оролцож байгаагаас  шуурхай бүлгийн хэрэгцээнд 3 машин, дохиолол үйлчилгээний хэрэгцээнд 1 автомашин , оффиссын дотоод хэрэгцээнд 1 автомашин тус тус ашиглагдаж байна.

Байрлал Загвар Дугаар
1. Төв байр HAMMER H2 01
2. Mercedes benz 02
3. Улаанбаатар салбар Prius 20 03
4. Prius 20 04
5. Sonata 6 05
6. Sonata 7 06
7. Sonata 6 07
8. Эрдэнэт салбар Sonata 6 08
9. Prius 20 09
10. Дархан салбар Sonata 6 10

"Sky King" Хамгаалалтын алба

Өндөр зэрэглэлийн хамгаалалтын алба хайж байна уу?